www.ZIGZAG.mn

Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих    
Powered by Google
Группын тухай Худалдаа, үйлчилгээ Үйлдвэрлэл Барилга Санхүү
 
 

    Группын тухай
    Худалдаа, үйлчилгээ
    Үйлдвэрлэл
    Барилга
    Санхүү


Доктор Авто Сүлжээ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА боллоо

Монгол улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баяраар салбарын шилдгүүдийг тодрууллаа.




Монгол улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын арга хэмжээ 2010 оны 7-р сарын 15~17-ны өдрүүдэд болж, ойн арга хэмжээний хүрээнд:


85 жил
  • Алтан шар зам дуунд зориулан Авто тээврийн газрын өмнө хөшөөний нээлт
  • Сүхбаатарын талбайд  “Авто тэээвэр-85” өдөрлөг (2010.06.12-нд зохион байгуулагдаж манай компани 103 болон Доктор авто цоож үйлчилгээг танилцуулан оролцсон билээ)
  • Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх ёслол
  • Баярын хурал, илтгэл болон хүндэтгэлийн концерт
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ёслолын арга хэмжээ: Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим тоглолт хийж, зохиолын дуучдын болон урлаг соёлын бусад арга хэмжээ болж, үе үеийн төлөөлөл болсон авто машинууд болон мотоциклууд цуваагаар орж ирэн үзэгчидийн нүдийг баясгалаа.
  • Тээвэрчдийн ойд улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан боллоо.

2010 оны 7 дугаар сарын 16-ны Баасан гарагийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр МУ-ын Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос АВТО ҮЙЛГЭЭНИЙ

  • “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”
  • “ШИЛДЭГ УДИРДАГЧ”
  • “ШИЛДЭГ ИНЖЕНЕР”
  • “ШИЛДЭГ ЗАСВАРЧИН”-г тус тус шалгаруулсанаас “ДОКТОР АВТО СҮЛЖЭЭ” ХХК “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.

Өргөмжлөл.jpgХүндэт өргөмжлөлд:
ДОКТОР АВТО СҮЛЖЭЭ ХХК-ИЙН ХАМТ ОЛОНД
Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан олон улсын стандарт шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр тээврийн хэрэгсэл бүрт баталгаат үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний нэр төрөл, салбар, нэгж, ажлын байр нэмэгдүүлэн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулан хэрэглэгч үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн байгууллаг болж чадсан танай хамт олныг Авто үйлчилгээний “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгаруулан Хүндэт өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагнав.
Та бүхний ажил амьдралын алтан шар зам өлзийтэй байж,
Нэг санаа, нэгдмэл хүчээр ажиллан амжилт бүтээл тань улам арвижих болтугай.


 
Тусламж | Санал хүсэлт | Мэдээлэл
© 2010 Зиг Заг Групп | Зохиогчийн эрх | Нууцлалын баталгаа